“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд “Монгол поп” хэмээх хөгжмийн шинэ урсгалыг гаргаж, уран бүтээлийн олз омог арвин яваа. Шоу тоглолт, олон нийтийн арга хэмжээнд ч идэвхтэй оролцдог дуучин Д.Болд сүүлийн үед улаан шил, саарал хослолоор имижээ бүрдүүлэх болов. Удахгүй бие даасан томоохон тоглолт хийнэ хэмээн мэдээлж байсан тэрбээр шоу тоглолтод оролцох бүртээ өнөөх л саарал хослол, LV-гийн улаан нарны шилээрээ гангардаг.
Түүний энэ улаан шилний имиж залуучуудад таалагдсан ч гэж жигтэйхэн. Ямар сайндаа л шилний дэлгүүрүүдэд улаан нарны шил хамгийн их борлуулалттай байгаа гэнэ шүү.
М.Анир