“Гоёо” брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Э.Энхболдыг танихгүй бүсгүйчүүд, мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Монголдоо номер нэг эрэгтэй загвар өмсөгч хэмээн мэргэжлийнхэн түүнийг үнэлдэг. Өмссөн загвараа тайзнаа амилуулж чаддаг түүнийг нэг хэсэг “Гурван охин” хамтлагийн дуучин Солотой холбож байсан ч энэ бүгд ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр өөрөөсөө эгчмэд дизайнер бүсгүйтэй гэрлэж хөөрхөн хүүхэдтэй болсон юм.
Тэгвэл энэ залууг та чамгүй сайн дуучин гэж сонсч байсан уу?. Тэрбээр дуулах дуртай төдийгүй шаггүй сайн дуучин гэнэ шү. Бүр “New Star” студийн захирал Л.Мандах, продюсер С.Гантөр нар түүнийг дуучин бол давгүй сайн дуучин байх байсан хэмээн үнэлдэг юм билээ.
М.Анир