Шинээр барьж байгаа авто замуудыг шалгана

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Шинээр барьж байгаа авто замуудыг шалгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинээр баригдаж буй авто зам, замын байгууламж, нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас, ашигт малтмалыг хил рүү тээвэрлэх авто замын ажлын явцад шалгалт хийхээр болжээ. Шалгалтад улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Өвөрхангай аймгийн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км авто зам, Хархорин-Хужирт чиглэлийн 16 км авто зам, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 57 км авто зам, Нарийн тээл-Баянхонгор чиглэлийн 50 км авто зам, Говь-Алтай- Баянхонгорын 128 км авто зам, Ховд-Дарви чиглэлийн 100 км, Ховд аймгийн Булган-Үенч-Алтай сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замууд орохоор болжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий-Цагаан нуур чиглэлийн 40 км, Завхан аймгийн Донойн нисэх буудлаас Улиастай чиглэлийн 35 км, Архангай аймгийн Тариат сумын Халзанбүргэдэй–Солонготын даваа чиглэлийн 100 км, Хануйн гүүр Халзанбүргэдэй чиглэлийн чиглэлийн 59,8 км, Их тамир сум-Хануйн гүүр чиглэлийн 37,5 км, Архангай аймгийн Цэцэрлэг -Хархорин чиглэлийн 29,9 км хатуу хучилттай авто замуудыг хамруулахаар болсон аж. Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасуудын ажлын явцыг ч шалгахаар болжээ.

Хувийн хэвшлүүдийн барьж байгаа авто замуудаас “Алтайн хүдэр” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сумын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168 км, “Мон Эн Ко” ХХК-ийн хөрөнгөөр баригдаж буй Дарви- Хөшөөтийн уурхай чиглэлийн 29 км, Хөшөөтийн уурхай–Ярантын боомт чиглэлийн 307 км хатуу хучилттай авто замууд шалгалтад орно. Мөн “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Ховд аймгийн Манхан чиглэлийн 85,3 км авто зам, Ховд аймгийн Алтай, Мөст сумдад баригдах Тэмээн Хүзүү–Бага Улаан даваа чиглэлийн 110,8 км авто зам, Өлгий-Хашаат чиглэлийн 60,0 км хатуу хучилттай авто замыг хамруулахаар шийдвэрлэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж