Баруун Зуунмод баг шинэ байранд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Баруун Зуунмод баг шинэ байранд оржээ

Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод баг шинэ багийн төвтэй боллоо. Баруун Зуунмод баг нь 10 гаруй жил өөрийн тогтсон ажлын байр, багийн төвгүй байсан. Тиймээс сум орон нутгаас санаачилж Баруун Зуунмод багийг жишиг баг болгох санаачилга гаргасныг Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжиж, дэмжлэг туслалцаа үзүүлснээр ийнхүү шинэ байранд үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Тус багийн төв нь орчин үеийн жишиг багийн төв болсон юм. Баруун Зуунмод баг нь Зуунмод сумандаа 2010 оны ажлаараа тэргүүлсэн, хүн ам, малынхаа тоогоор тэргүүлсэн баг аж. Шинэ багийн төвийн дэргэд багийн өрхийн эмнэлэг байрлаж байгаа бөгөөд мөн л орчин үеийн төвшинд баригдсан өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Орчин үеийн жишигт нийцсэн багийн төвтэй болсондоо Баруун Зуунмод багийн иргэд маань тун их баяртай байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж