“Намрын ногоон өдрүүд-2011” арга хэмжээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд-2011” арга хэмжээнд оролцоно

Улсын их хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор мөн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын төвшинг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочид бараа бүтээгдэхүүн, ургацын дээжээ хэрэглэгчдэд таниулах, сурталчлах зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээг ХХААХҮЯ-наас есдүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газраас хүн амын хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлийн мах, цагаан идээ, хүнсний ногоогоор хангах “Эрүүл хүнс”, “Шилмэл мал”, “Алтан намар”, “Жижиг дунд үйлдвэрлэл” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг стандартчилал, хэмжил зүйн бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж дараах чиглэлээр оролцох аж. Энэ үеэр

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стандартын талаар болон бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч, сурталчилгааг зохион байгуулах,
  • “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн жин хэмжүүрийг жагсаалтын дагуу үнэ төлбөргүй баталгаажуулалтад хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах гэнэ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж