Eco клубын багш нар экскурс аялал хийв

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Eco клубын багш нар экскурс аялал хийв

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас Эко клубын багш нарын дунд экскурс аялал зохион байгууллаа. Эко клубын багш нарыг чадавхижуулах, бие биеэсээ сурч дадлагажихад экскурс сургалтын гол зорилго чиглэв.

Хөдөлгөөнт сургалт Улаангом-Үүрэг нуур, Бөхмөрөн сум-Ачит нуур-Ховд сум-Өмнөговь-Өлгий-Наранбулаг-Улаангом гэсэн маршрутаар 700 км аялсан. Аялал-сургалтын үеэр байгаль хамгаалах клуб хичээллүүлэхэд бэлтгэх тухай болон Увс аймгийн дурсгалт газрууд, идэш тэжээлийн болон амьтад хоорондын тэнцвэрт байдал, шувуудын онцлог, хогийн менежмент, ТХГН-ийн тухай сэдэвчилсэн хичээлүүд заасан. Мөн сумдын сургууль дээр “Эко клубын нэг өдөр”, сурагчдын дунд байгаль орчны сэдэвт “АХА”, “Алтан хонх” тэмцээнүүд зохион байгуулж, багш нар байгаль хамгаалах эко клубын үйл ажиллагаа танилцуулж, харилцан туршлага судалж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Энэ сарын 15-18-ны хооронд үргэлжилсэн энэ аялал-сургалтад 10 сумын багш нар, аймгийн төвийн Шинэ-Ирээдүй цогцолбор, Увс-Эрдэм, Чандмань ахлах сургуулийн нийт 15 багш хамрагдсан юм. Сургалтыг аймгийн БСГ, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зохион байгууллаа.

Нөхөрлөлийн гишүүд чадавхижсаар байна

УНАСУТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Буянцог 2011 оны 9-р сарын 15-17-ны өдрүүдэд Түргэн уулын ДЦГ-ын орчны бүсийн “Өмнө отор”, “Хойд отор”-ын   нөхөрлөлийн гишүүдэд ан агнуур, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх дүрэм, журмын талаар сургалт явууллаа. Сургалтад нөхөрлөлийн гишүүд маш идэвхтэй оролцож, хэлэлцүүлэг хийж, асуудлуудаа дүгнэж ярилцлаа. Сургалтыг Увс аймгийн Ховд сумын төвийн Соёлын төвд хийж, 60 гаруй иргэн, нөхөрлөлийн гишүүн хамрагдав  гэж Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж