Төсөлд хамрагдсанаар иргэдийн оролцоо сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Төсөлд хамрагдсанаар иргэдийн оролцоо сайжирчээ

“Тогтвортой амьжиргаа-II” төсөл Завхан аймагт хэрэгжиж байгаа билээ. Завхан аймгийн 24 сумын хэмжээнд “Олон нийтийн санаачилга сан” дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд энэ онд нийт 427,976,207 төгрөгийн 61 төслийн саналыг иргэд өөрсдөө санаачлан орон нутгийн удирдлагатайгаа хамтран төслийг хэрэгжүүлж байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага сан дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 272,850,700 төгрөгийн 101 төслийг малчид өөрсдөө санаачлан хэрэгжүүлж байна. Мөн тус аймгийн 24 суманд нийт 700,826,907 төгрөгийн төсөвт өртөгтэй, 162 төслийг батлуулан хэрэгжүүлж 2011 онд хувиарлагдсан нийт хөрөнгийг 100 хувь авч ажиллаад байгаа аж. 

Уг төслийн бүтээн байгуулалтын чиглэлээр Тэлмэн, Нөмрөг, Шилүүстэй суманд наадмын цэнгэлдэх хүрээлэн шинээр барих урсгал засварын ажил хийгдсэн бол Тэс суманд спорт заалны халаалтын засварын ажил, Баянхайрхан сумын Цэцэрлэгийн гал тогооны барилга шинээр барих, Нөмрөг, Түдэвтэй сумын Цэцэрлэгийн дээврийн засвар, Отгон , Идэр сумын гудамжны гэрэлтүүлэг олон ажлыг хийж байгаа гэнэ. Дээрх ажлуудыг гүйцэтгэх байгууллага нь шалгараад ажлаа хэдийнээ оржээ.

Завхан аймагт “Тогтвортой амьжиргаа–ll” төсөл хэрэгжсэнээр орон нутаг нь иргэдээсээ саналаа авч чаддаг, гарсан саналаа төсөл болгон бичиж, сум, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээрээ батлан орон нутагтаа худалдан авах ажиллагааны зааврын дагуу гүйцэтгэгч, нийлүүлэгчээ шалгаруулдаг арга барилтай болж байгаа аж. Энэ оны нийт төслийн гүйцэтгэгчийг сум орон нутгийн удирдлагууд шалгаруулж гэрээгээ байгуулан ажиллаж байгаа. Төслийн хэрэгжилт дээр хөдөө орон нутгийн иргэд хяналт тавьж ажилласнаар орон нутагт хэрэгжиж байгаа “Тогтвортой амьжиргаа–II” төсөл чанартай байгаа гэнэ. Төслийг батлах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх, бүхий л шатанд иргэдийн оролцоо сайжирчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж