“Хан хэнтий” чуулга сумдад тоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Хан хэнтий” чуулга сумдад тоглож байна

Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид есдүгээр сарын 15-27-ны өдөр хөдөө сумдаар хоёр хэсэг болон тоглолтоо хүргэж байгаа юм байна.  Мөн есдүгээр сарын 15-наас эхлэн тус чуулгын найруулагч ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар мужид 14 хоногийн хугацаатай урилгаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн Хэнтий аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс аймгийнхаа сумдад есдүгээр сарын 20-24-нд Монголын үндэсний музей аймгийн музейтэй хамтран сургалт хийж байгаа бол сумдын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг хянаж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх сургалтуудыг тус тус зохион байгуулж байгаа юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж