Хилийнхэн дуу чимээгээр илрүүлэх телекамертай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Хилийнхэн дуу чимээгээр илрүүлэх телекамертай болжээ

Хил хамгаалах ерөнхий газрын Шалгалт хамгаалалтын застав нь ачаанд нуусан амьд биетийг дуу чимээгээр нь илрүүлэх хүчин чадал бүхий телекамертай болжээ. Энэхүү төхөөрөмжийг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны буцалтгүй тусламжаар олгожээ. Нийт өртөг нь нэг сая юань буюу 196 сая төгрөг болж байгаа аж. Хүчин чадлын хувьд уг төхөөрөмж нь хилийн шалгалтын талбайд орж гарч буй галт тэрэгний цувааг хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй 26 камераар найман талаас нь хянаж бичлэг хийж, хадгалах хүчин чадалтай. Мөн битүү ачаа вагон, эрдэс төмрийн хүдэр болон нуранги ачаанд нуусан амьд биетийг дуу чимээгээр чагнаж илрүүлэх юм байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж