Уг үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, орчин үеийн урлагийн төрөл, инстоляци, видео арт, контенферари, инстоляци, орон зай зэрэг урлагийн төрлүүдийн нийт 50 орчим бүтээл тавигдах юм байна.
“2012” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь дөрвөн зураачийн мэргэжлийн онцлог болон өөр өөрийн арга ажиллагаа, уран сэтгэмж, сэтгэлгээ, дотоод ертөнцийн илэрхийллийг өвөрмөц шийдэлтэйгээр тусгажээ. Гол агуулга нь хүний дотоод сэтгэлийг нээн илрүүлэх эрмэлзэлтэй, өвөрмөц сонин шийдэлтэй гэнэ. Зураач О.Энхтайваны “Composition”, ”Зөрүүд орчлон”, Х.Ууганбаярын “Хурмаст” “Хөх салхи”, Ө.Батжаргалын “Төвөргөөн”, Л.Амарсанаагийн “Тэнгэрийн дардас”, “Ирэх цаг”, зэрэг бүтээлүүд нь зохиомж, сэтгэлгээний уран хэллэгтэй, өнгө зохицлын оносон шийдэлтэй юм. Үзэсгэлэн есдүгээр сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.