Уурхайн аврах багийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Уурхайн аврах багийн тэмцээн болно

“Бороо гоулд” компаниас уурхайн аврах багийн тэмцээнийг есдүгээр сарын 29-нд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан өнөөдөр “Монгол ньюс” мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улсын уул уурхайн аврах алба, Уул уурхайн аюулгүй ажлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсаар ирсэн тус тэмцээний гол зорилго нь өрсөлдөхдөө биш, туршлага солилцох, аюулгүй аврах ажиллагааны техник, арга барилууд, аврагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, аврах үйл ажиллагааг хэрхэн оновчтой, үр дүнтэй явуулах вэ гэдэг дээр туршлага солилцдогт орших юм.

2005 оноос эхтэй уурхайн аврах багийн тэмцээнд энэ жил 12 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж