Завхан аймгийн Улаан загалмайн хороо энэ жил 150 тонн хадлан бэлдэж нөөцөлсөн бөгөөд тус аймгийн шилмэл малын цөм сүрэгт хямдруулсан үнээр өгөх юм байна. Мөн Завхан аймагт донорын өдрийг зохион байгуулж шинээр долоон хүнийг “Хүндэт донор”-оор шалгаруулан урамшуулжээ. Улаан загалмайн хороо нь өнгөрсөн долдугаар сард гамшигт нэрвэгдсэн 146 өрхөд тус бүр 320 мянган төгрөгийг бэлнээр буцалтгүй тусламжаар олгосон юм.
А.Зул