Малын хулгайчийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Малын хулгайчийг саатуулжээ

Хил хамгаалах ерөнхий газраас хилийн зөрчлийн мэдээ гаргаад байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хилийн 0286 дугаар анги хариуцсан хэсэгт эрэл хайгуулын бүлэг ажил үүргээ гүйцэтгэж явах үед нь Тавт голын орчимд 10 гаруй тооны тоомсог адуу байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу хилийнхэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Сэлэнгэ мөрний гүүрэн дээр отолт хийснээр малын хулгайчийг саатуулжээ. Хэрэгтэн нь Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн иргэн У.Уранзориг гэгч байсан бөгөөд тэрбээр улсын хил зөрчин, 18 тооны адуу хулгайлаад Орхон аймагт оруулан худалдах зорилготой явж байгаад саатуулагджээ. У.Уранзориг нь удаа дараа хилийн зөрчилд холбогдон сэжиглэгдэж байсан этгээд бөгөөд хийсэн хэргийг нь холбогдох газрууд үргэлжлүүлэн шалгахаар болжээ. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж