“Пажамас медиа” цахим хуудсанд бичсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Ерөнхийлөгч Жорж Бушийн үед ухаангүй Ерөнхийлөгчийнхөө өмнөөс дэлхий нийтээс уучлал гуйхыг Америкчуудад уриалсан “Бүгдээрээ уучлаарай” нэртэй аян өрнөж байсныг санаж байна уу? Энэ аянг дахин өрнүүлэх цаг болсон байна. Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ассамблей дээр бусад орнуудын удирдагчидтай цуг зургаа авахуулахдаа Монголын Ерөнхийлөгчийн нүүрийг гараараа хаажээ. Одоогоор Цагаан ордон Монголын Ерөнхийлөгчөөс албан ёсоор уучлал гуйгаагүй байна. Тэгвэл бүгдээрээ тэдний өмнөөс өөрсдийн гараар уучлалын үгс бичин илгээе. http://www.president.mn/eng/contact/writeLetter.php хаягаар бичсэн захидал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шууд хүрнэ.
Ерөнхийлөгч Барак Обама уучлал гуйдаггүй юм бол бид уучлал гуйх хэрэгтэй. Уучлал гуйсан захидалдаа Барак Обама Монголын Ерөнхийлөгчид ийнхүү хандах ямар шалтгаан байгаа талаар өөрийн бодлоо бичээрэй.
Энэхүү нийтлэлийг http://pajamasmedia.com/tatler/2011/09/21/new-sorry-everybody-campaign-apologize-on-obamas-behalf-to-the-president-of-mongolia/ хаягаар англи хэл дээрх хувилбараар нь уншиж болно.