
DOMAINE ZIND-HUMBRECHT
Олон жил дарсан дарсны гайхалтай амтыг үүнээс л мэдэрнэ. Зөөлөн амт үнэртэй уг цагаан дарс нь ихэнх хоолонд даруулга болгон хэрэглэж болдог.
ROBERT STEMMLER, MERRY EDWARDS & LEMELSON
Гурвалсан тансаг найрлага. Сайн дарсны хувьд боломжын үнэтэй.
TURLEY & ROBERT BIALE
Сайн дарсны бүх чанарыг агуулсан дарс. Маш хатуу, өтгөн, сонгодог амтттай. Удаан хадгалснаас гүйцэд иссэн уг дарс махан хоолтой хамт хэрэглэхэд тохиромжтой.
CAYMUS & DUNN VINEYARDS
Энэ дарсны чанарт эргэлзэх ч хэрэггүй. Хэрвээ та ямар дарс сонгох, үнэ нь хэр бол гэж сонирхож байгаа бол үүнийг сонгоод өөрийн эрхгүй инээмсэглэх болно.
JUSTIN ISOSCELES
Миний хамгийн дуртай хамгийн сайн дарс. Аль рестораны дарсны цэснээс 90-120 $ -оор төвөггүй олдоно. Харьцангүй үнэтэй юм шиг санагдаж болох ч маш сайн дарс учираас тэр. Би хувьдаа 2005 оны дарсыг илүүд үзэх байсан. Харин 2006 ургац төдийлөн сайн байгаагүй. Үхрийн махтай хамт зооглох нь маш гайхалтай сонголт болно.
Дээрх зөвлөгөө танд сайн дарс сонгоход тань тус болно гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь таны захиалж буй шил дарс төлж буй үнэндээ дүйцэхүйц чанартай байх ёстойг сана. Хэрвээ та туршиж үзмээр байгаа бол гадуур хооллох үедээ дээрх сонголтоос хийгээд үзээрэй. Эсвэл бусдын саналыг сонсохоо мартуузай.
Та 60 $ үнэтэй жинс, 250 $ үнэтэй хослолыг өмсөж үзэлгүйгээр авна гэж үү? Үнэтэй дарс сонгохдоо ч мөн адил. Өөрийн амтлах мэдрэмжиндээ итгэ. Дээрх бяцхан зөвлөгөө танд сайн дарсыг ялгаж сурахад жаахан ч атугай туршлага болсон биз ээ.