Хүннү дээлтэй Ерөнхийлөгч хүндэт индэрт залрав

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Хүннү дээлтэй Ерөнхийлөгч хүндэт индэрт залрав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүннү дээлээ өмсөн хүндэт индэрт заларлаа. Төрт ёсны 2220 жилийн түүхтэй Монголын Ерөнхийлөгч цайвар шаргал дээл, төрийн хүний малгайгаа ном ёсоор өмсч, НҮБ-ын ногоон гантиг индрээс үг хэлсэн нь манай төрийн томчуудаас анхны тохиолдол боллоо. Монголчууд төр ёсоо хүндэтгэж “Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл” гэж бэлгэшээдэг.

Энэ утгаараа бол Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хурлын индэр дээрээс дэлхийн олон орны төр, засгийн тэргүүнүүдэд мандах, дэвжих төрийн бэлгэдлээ харууллаа.

Д.ОЮУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж