
Томоохон номын сангууд өөрсдийн архив дахь номоо цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хэдэн жилийн өмнөөс хийж эхэлсэн ба уг цахим архивыг ашигласан тсгай үйлчилгээг Amazon компанитай хамтран эхлүүлж байна.
Та номын сангийн карттай бол номын сангийн мэдээллийн үндсэн санд нэвтрэх эрхтэй ба та өөрийн сонгосон номоо Kindle-дээ хуулж авах боломжтой юм. ингээд та заавал номын санд суулгүйгээр хүссэн газраа ба хүссэн цагтаа номоо унших боломжтой болох юм. Харин таны хуулж авсан хувилбар 14 хоногийн дараа автоматаар устгагдах аж.