Дуурийн театрын тасалбарын үнэд өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын тасалбарын үнэд өөрчлөлт оржээ

Ирэх аравдугаар сард 49 дэх улирлын нээлтээ хийхээр бэлтгэлээ базааж буй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр энэ жилээс тасалбарынхаа үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэснээр тус театрын үзвэрийн тасалбар эгнээ, суудлаасаа шалтгаалан харилцан адилгүй үнээр худалдаалагдах болж байна. Тодруулбал, нэгээс аравдугаар эгнээний голын суудлын тасалбар 15000 төгрөг, арваннэгдүгээр эгнээнээс хойшхи бүх эгнээний суудал 10000, харин бель-этаж буюу хоёр давхрын голын суудлууд 8000, захын суудал нь 5000 төгрөг болж, өөрчлөгджээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж