Их театр Америк гоцлоочтой болно

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Их театр Америк гоцлоочтой болно

АНУ-ын балетийн залуу од Дэвид Холберг хойд хөршийн Их театрын гоцлол бүжигчнээр ажиллана. Дэлхийд алдартай тус театр түүхэндээ анх удаа гадаад орноос ирсэн гоцлол бүжигчинтэй болж байгаа нь энэ. Өнөөг хүртэл Их театрт уригдан ажилласан гадаадын бүжигчид хэзээ ч гоцлол бүжигчний үүрэг гүйцэтгэж байгаагүй юм.


“Энэ бол түүхэн боломж. Миний хувьд төдийгүй бүжгийн урлагийн ертөнцөд чухал үйл явдал” хэмээн Дэвид хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 29 настай Дэвид Америкийн балетийн театрын гоцлоочоор давхар ажиллах бөгөөд Их театрын тайзнаа гарах анхны гараа нь Аданы “Жизель” балет. Тэрбээр тус балетад Их театрын залуу од, өнөөдөр ид дуулиан шуугиан болж байгаа Наталья Осиповатай хамтран бүжиглэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж