Төв аймгийн иргэд ус зөөх машинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Төв аймгийн иргэд ус зөөх машинтай боллоо

Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банктай тохиролцсоны дагуу ”Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг 12 жилийн хугацаатай гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тогтвортой амьжиргаа-2 төсөл нь иргэдийн санал санаачилга дээр тулгуурлан хэрэгждэг. Тэгвэл энэ удаа Төв аймгийн Зуунмод сумын багийн Иргэдийн нийтийн хурлаар олон иргэд цэвэр ус зөөдөг усны авто машин муудсан, тиймээс шинэчилж өгөх санал гаргасны дагуу “Тогтвортой амьжиргаа 2” төслөөс Төв Чандмань ДЭХГ-т шинэ усны авто машин гардууллаа. Хуучин ашиглаж байсан усны машин нь 1984 оноос эхлэн ашиглагдаж байгаа бөгөөд үнэхээр ч элэгдэж муудсан байсан юм. Иргэдийн ундны цэвэр усыг ийм машинаар зөөвөрлөхөд их хүнд байсан гэдгийг тус машины жолооч ярьж байсан юм. Тиймээс ч унаагаа сольж, шинэхэн машинтай болж, хүн амынхаа ундны усыг зөөх болсондоо тун их сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж