Өнчин хүүхдүүдэд тусалцгаая… Блогчид оо!

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Өнчин хүүхдүүдэд тусалцгаая… Блогчид оо!

За нэг зүйл бодож оллоо. Оллоо ч юу байхав. Шинэлэг санаа биш л дээ. Гэхдээ нэг та нартаа хамтран ажиллах санал байна…

Энэ нь  "Эх нялхсын" клиникийн асрамжинд байгаа эцэг эхдээ гологдон
хаягдсан, бяцхан хүүхдүүдэд сэтгэлийн ч болтугай хандив өргөхөөр шийдэж
байгаа юм.

Заавал мөнгө тусламж гэхгүй ээ. Мөнгө биш тэр жаахан хүүхдүүдэд сэтгэлийг нь баярлуулах өчүүхэн зүйлийг л барих гэсийн.

Та нарын хүүхдүүд, эсвэл хамаатан садны жаахан зулзагнуудад  голоод
хаясан ч юмуу, тоглодоггүй тоглоомнууд, багадсан хувцас эдр зөндөө л бий
биз дээ. Түүнийг хайрцаганд хийж хураалгүйгээр тэр өрөвдмөөр жаахан
хүүхдүүдэд хандивлаж Блогчдийнхоо өмнөөс тус үзүүлье тэгэх үү????

Эхээс дөнгөж төрсөн өдрөө эмнэлгийн орон дээр хаягдсан, хогийн саванд
амьдаараа уутанд хийлгүүлж зовлон үзсэн, ээж нь хайрлахаа байгаад
орхиод явсан тийм хүүхдүүд л тэр клиникд байна. Миний сэтгэл үнэхээр их
өвдсөн л дөө… Зөвхөн Эх нялхсын клиник гэхгүйгээр өөр бусад асрамжийн
газарт ч гэсэн энэхүү жаахан тусламжаа өгвөл зүгээр байх…

Олон хүний хүч

Оломгүй далай гэдэг дээ.

За тэгээд сайхан сэтгэлд блогчидоо… миний энэ саналыг дэмжиж байвал сэтгэгдэлээ үлдээгээрэй

http://zoldelger.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж