PlayStation-3 дээр 3D тоглоом гарна

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

PlayStation-3 дээр 3D тоглоом гарна

“Sony Computer Entertainment”компани 2010 оны зуравдугаар сард 3-D буюу гурван хэмжээстдүрслэл бүхий дөрвөн өөр тоглоомыг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж буй талаар IGN мэдээлжээ. Харин эдгээр тоглоомыг тоглохын тулд гурван хэмжээст графикийг дэмждэг Sony Bravia зурагт авах хэрэгтэй гэнэ.
Ийм төрлийн зурагт худалдаж авсан хүмүүст “WipEout HD” болон “Super Stardust HD”-г үнэгүй татаж авах эрх бүхий ваучер олгож байгаа, мөн “MotorStorm Pacific Rift”-ийн демо хувилбар болон “Pain” тоглоомын гурван цувралыг үнэгүй татах боломжтой гэнэ.
Одоохондоо тоглоомчид гурван хэмжээст тоглоомыг PlayStationNetwork онлайн дэлгүүрээс худалдан авч болох эсэх нь тодорхогүй байна. 3-D тоглоомын дэвшилт гарсан ч одоогоор Blu-ray дээрх гуван хэмжээст киног PlayStation-3 дээр тоглуулж болохгүй гэнэ. Ирээдүйд энэ дэвшилтийг PS3 дээр хийнэ гэж “Sony”амлаж байна.

Б.Өлзий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж