“Бодлын хулгайч” киноны постер гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” киноны постер гарлаа

“Wisdom Film Production”-ын бүтээсэн “Бодлын хулгайч” уран сайхны киноны албан ёсны постер гарчээ. 1990-ээд оны үед шуугиан тарьж байсан 90 саяын Гансүх гэгч бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглосон юм. Харин киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зураглаачаар Д.Ангараг ажиллажээ. Киноны зураг авалт дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сарын 2-нд албан ёсоор зураг авалт дууссан байна. Одоогоор киноны эвлүүлэг, дууны ажлыг хийж байгаа бөгөөд удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болгох юм байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж