
“Dell Thunder” загварын смарфөүн нь тус компанийн гол нэрийн бүтээгдэхүүн бөгөөд 4.1 инчийн WVGA OLED дэлгэцтэй, автофокус бүхий 8.0 мегапиксель камертай юм. “Dell Thunder” 2010 оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гарна. Харин “Dell Smoke” загвар дизайн, үзэмжийн хувьд ганган, өвөрмөц бөгөөд QWERTY товчлууртай, 2.8 инчийн QVGA дэлгэцтэйь Android 2.2 Froyo үйлдлийн системтэй,5.0 мегапиксель камер, 14.4Mbps HSPA, WiFi, Bluetooth холболттой. Гэхдээ уг гар утас хэрэглэгчдийг багагүй хүлээлгэсний эцэст 2011 оны хоёрдугаар улиралд зах зээлд нэвтрэх ажээ.
“Dell Flash”-ийн тухайд 3.5 инчийн WVGA TFT дэлгэцтэй, 800MHz Qualcomm процессортой, 512MB RAM-тай бөгөөд нэрнийхээ адилаар Flash 10-ыг дэмжиж ажиллана. Түүнчлэн автофокус бүхий 5.0 мегапиксель камертай гэнэ. Хэмжээний тухайд 11 мм зузаантай, 115 грам жинтэй, 2011 оны нэгдүгээр улиралд худалдаанд гарна.
Эцэст нь, “Dell Aero” ерөнхий үзүүлэлтийн хувьд Flash-тай төстэй бөгөөд энэ оны гурав, эсвэл дөрөвдүгээр улиралд худалдаанд гарах аж. Компанийн зүгээс үнийн саналын талаар хараахан мэдээлээгүй байна.
С.Цэлмэг