Олимпийн гурван удаагийн аварга Английг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Олимпийн гурван удаагийн аварга Английг төлөөлнө

Их Британийн багийг төлөөлж “Лондон-2012” олимпийн наадмын далбаат завины  төрөлд оролцох 11 тамирчны нэрс тодорчээ. Энэ бүрэлдэхүүнд олимпийн гурван удаагийн аварга Бэн Эйнсли  багтсан байна. Тэрбээр  2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпиос дараалан гурван алтан медаль хүртсэн амжилтыг эзэмшдэг. Түүнчлэн 2008 оны Бээжингийн олимпийн аварга Английн Паул Гудисон тус бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр далбаат завины багийн төрөлд Бэйн Эйнслитэй хамтарч, шилдэг уралдааныг үзүүлнэ гэж олон хүмүүс найдаж байгаа. Учир нь дээрх хоёр тамирчин Бээжингийн олимпод эх орноо төлөөлөн хамт оролцож байсан юм. Харин эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд шилдэг тамирчин Энни Луш болон Бэйн Эйнслигийн эгч нар болох Лиуси , Кэйт Макриго нар багтжээ. Харин өнгөрсөн оны дэлхийн аварга Кэйт Макриго анх удаа удаа Их Британийн нэрийн өмнөөс уралдах юм байна.  “Лондон-2012” олимпийн хорооны тэргүүн Сер Клийв Вуудвард багийн бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж, шилдэг тамирчин Бэн Эйнслийг ирэх зун олимпийн дөрөв дэх медалиа авч, гайхалтай амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж