Ливийн босогчид Сабха хотыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Ливийн босогчид Сабха хотыг эзлэв

Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлөөс Триполи хотоос өмнө зүгт 750 км зайд орших Сабха хотын дийлэнх хэсгийг хяналтандаа авсан гэж мэдэгджээ. Босогчид хотын төвд хүрсэн боловч зарим дүүрэгт хурандаа Каддафийн дэмжигч нар бууж өгөхөөс татгалзсан хэвээр байгаа гэнэ. Сабха хурандаа Каддафийн цэргийнхний хяналтад үлдсэн цөөн хотуудын нэг байсан юм. Харин Бани Валид болон Сирте хотод босогчид Каддафийн цэргийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч “Бид Сабха хотын Маншияа дүүргээс бусдыг хяналтандаа авсан. Удахгүй энэ дүүргийг ч мөн эзлэн авна” гэж мэдэгдсэн байна. Өчигдөр босогчид Каддафийн цэргийн оргодол 150 хүнийг баривчилж, Сабха хотын нисэх буудлыг эзэлсэн гэнэ. Сабха хот нь 100,000 хүн амтай цөлийн хот бөгөөд хурандаа Каддафийн дэглэмийн үеийн өндөр албан тушаалтнууд хяналтаа тогтоосон газар байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж