Ургац тээвэрлэх замыг засна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Ургац тээвэрлэх замыг засна

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн ургац тээврийн замыг засварлахад шаардлагатай 292 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.  Тодруулбал, ургац тээвэрлэлтийн гол зам болох Дархан-Сүхбаатар чиглэлийн 305 км-ийн салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 км, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 км, Орхон аймаг-Булган аймгийн Сэлэнгэ сум /Ингэт толгой/ хүртэлх 45 км, Хулстайн  гурван даваа, Хялганат тосгон дундах 17 км замд засвар хийх болж байгаа юм.  Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 км, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 км, Жавхлант сум хүртэлх 8 км, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 км, нийт 468 км замд засвар хийх юм. Өнгөрсөн онд хөрөнгийн эх үүсвэр байгаагүйгээс ургац тээвэрлэлтийн замын засварыг хийж чадаагүй бөгөөд энэ онд бороо ихтэй байснаас замууд ихээр эвдэрсэн аж. Мөн тариалалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор замын чиглэл, урт нь нэмэгдэж, замын засварт зарах хөрөнгө ч жилээс жилд нэмэгдэж байгаа тул эдгээр байдлыг харгалзан үзэж, дээрх замуудад засвар хийхээр болсон нь энэ юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж