Г.Занданшатар Тайландын Гадаад хэргийн сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Тайландын Гадаад хэргийн сайдтай уулзав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Тайландын Гадаад хэргийн сайд Сурапон Товижагчайгүнтэй Нью-Йорк хотноо өнөөдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шинээр томилогдсон Тайландын Гадаад хэргийн сайдад баяр хүргэж, Монгол-Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид хөгжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Тухайлбал, улс төрийн харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрт үед гарын үсэг зурах, хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөр байгуулах, Тайландын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцсан байна.    Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Тайландын Гадаад хэргийн сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж