Улсын начин Б.Одхүүг олоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Одхүүг олоогүй гэв

Улсын начин Б.Одхүү нийслэлийн Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт  байрлах шөнийн цэнгээний газарт согтуурсан үедээ иргэн Х-г зодож, биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан тухай мэдээлэл  сарын өмнө гарсан. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, эрэн сурвалжилж  эхэлсэн юм. Түүнийг олж, саатуулсан эсэхийг холбогдох албаны хүнээс тодруулахад “Олоогүй, хайсан хэвээр байгаа” гэх хариулт өглөө. Дээрх зодоонд улсын начин Б.Одхүү оролцсоноос хойш сарын хугацаа өнгөрч байхад эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл өгч байгаа нь харамсалтай. Улсын начин Б.Одхүүгийн танхайрсан хэрэг ганц нэгээр дуусахгүй. 2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт шүүхээс хорих ял сонсч байсан юм.

Н.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж