АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонд өчигдөр өглөө нэгэн дуудлага иржээ. Америкийн алдартай “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн продюсерүүд түүнд Нэнси Грэйс, Чаз Боно нартай өрсөлдөх санал тавьсан гэнэ. Харин 65 настай Билл Клинтон маш шахуу цагийн хуваарьтай тул хүсэлтийг нь хүлээж авч чадахгүй нь хэмээн эелдгээр татгалзжээ. Клинтон өнөөдөр Америкийн телевизийн Рэчел Рэйн шоунд оролцохдоо энэ талаар ам алджээ. Тэрбээр “Би “Ододтой бүжиглэе” шоуны улаан фэн. Гэвч би бүжиглэх сургуулилт хийх цаг зав үнэхээр байхгүй гэж хэлсэн. Тань шиг хүмүүс тайзан дээр гарвал юу хийхээ мэднэ. Харин надад бол тийм авьяас байхгүй” гэж ярьсан байна. Харин Билл Клинтонд продюсерүүд ийм санал тавьсныг сонсоод Төрийн нарийн бичгийн дарга эхнэр нь түүнд “Албан үүргээ шилжүүлсний дараа бүжгийн хичээлд явах хэрэгтэй юм байна гэж хэлсэн” гэнэ.
Н.Энх