ХБНГУ-ын Ханс Зайделийн сан, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран Төрийн ордонд товч уулзалт хийлээ. Өмнөд Германы өдөр тутмын сонин, Санхүүгийн өдөр тутмын сонин, Дойчланд радио зэрэг хэвлэл мэдээллийн байгуулагын сэтгүүлч М.Биллиг, Г.Фаарион, К.Гийсен нарын найман сэтгүүлч хүрэлцэн иржээ. Тэд Монголын ашигт малтмалын салбарын байдал, эрх зүйн шинэчлэлттэй танилцаж яваа аж. Тэдний энэ айлчлалыг ХБНГУ-ын канцлер А.Меркелийн ирэх аравдугаар сард Монголд хийхээр төлөвлөж буй айлчлалын түрүүч гэж хэлж буй хүмүүс ч Төрийн ордонд байна.
Д.ОЮУН