“Даллас Маверикс”-ын довтлогч Руди Фернандез NBA-ын ажил хаялттай байгаа үеийг Испанийн сагсан бөмбөгийн “Реал Мадрид” багт өнгөрүүлэхээр болжээ. “Мадрид”-ын удирдлагын мэдэгдсэнээр ажил хаялтын асуудал бүрмөсөн шийдэгдтэл Фернандез Испанид тоглох гэнэ. Түүнчлэн Фернандезийн NBA-ын аваргуудтай байгуулсан гэрээний хүчинтэй хугацаа дууссаны дараа тэрбээр хүсвэл Мадридад тоглож болохоор гэрээнд тусгажээ. Фернандез “Портлэнд Трейлблейзерс”-т гурван улирлыг үдсэний дараа өнгөрөгч зургадугаар сард Далласт очсон юм. Тэрбээр карьерынхаа туршид 24,1 минутад 9,1 оноог дунджилж буй үзүүлэлттэй байна.
С.Цэлмэг