БНСУ-ын Бусан хотын Бусанжэнгү дүүргийн Хурлын дарга, гишүүд, Эрүүл мэндийн төвийн хэлтсийн дарга нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагаа тогтоохоор тус дүүрэгт зочиллоо. Бусан хот нь далайн хот бөгөөд эдийн засаг, тээвэр, үйлчилгээний салбарт их үүрэг гүйцэтгэдэг хотуудын нэг юм байна. Тус хотын Жэнгү дүүрэг нь эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд тус дүүргийн Хурлын дарга нь 2040 оны олимпийг Монголд зохиох хүртэл хөгжиж цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлэв. Дараа нь уулзалтад оролцогсод Бусан хотын Бусанжэнгү дүүргийн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.