Бэлхийн аманд түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Бэлхийн аманд түймэр гарчээ

Бэлхийн амны Гүнжийн ам гэдэг газарт ойн түймэр гарч байна гэсэн дуудлага  өнөөдөр 15.00 цагийн орчимд  Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын дэд дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.  Одоогийн байдлаар гал түймрийн хамарсан талбай, шалтгааны талаар тодорхой мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд гал сөнөөгчид түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Есдүгээр сар гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд ийнхүү дөрөв дэх удаагийн ойн түймэр гарлаа. Ойн түймрийг ногоон бүсэд самар жимс түүж яваа  хүмүүс ихэвчлэн ил гал алдсанаас гаргах болжээ.

Иймд ой модонд яваа үедээ ил гал гаргахгүй байх, асаасан гал, үнс нурмаа таглаатай төмөр саванд хийж гүйцэт унтраах, татсан тамхины иш, асаасан шүдэнзээ унтраан галын аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас анхаарууллаа. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж