“Нүүдэлчин заан” хээрийн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчин заан” хээрийн сургалт эхэллээ

Монгол, Энэтхэгийн цэргийн албан хаагчдын хамтарсан хээрийн сургалт, даллагын нээлт өнөөдөр боллоо. 2004 оноос эхлэн Энэтхэг болон Монгол Улсын зэвсэгт хүчний анги, салбарын хээрийн сургалт, дадлагыг анх удаа “Нүүдэлчин заан 2004” нэртэйгээр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ удаагийн “Нүүдэлчин заан-2011” хамтарсан хээрийн сургалт, дадлагыг энэ сарын 16-29-ний хооронд 14 хоногийн хугацаанд зохион байгуулах юм. Тус сургалт, дадлагад БНЭУ-ын Ассамын хороо, Тусгай хүчний бүрэлдэхүүнээс бүрдсэн 50 гаруй цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд “Барьцаалагдсан объектийг чөлөөлөхөд тусгай томилгоот бүлгүүдийн ажиллагаа” сэдвийн хүрээнд болно.

“Нүүдэлчин Заан -2011” хээрийн сургалт дадлагын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Энхбаатар, БНЭУ-аас Монгол Улсад сугаа элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга  Лахтай Кия болон хоёр орны цэргийн алба хаагчид оролцлоо.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж