Хайрын дууч С.Сэрчмаа өвөрлөгч эртэй гэрлэж, хөөрхөн охинтой болсон тухай нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиж байлаа. Гэвч сүүлийн үед дуучин бүсгүйг нөхрөөсөө салж, Монголд амьдарч байгаа тухай хэвлэлүүд онцолж байна. Дуучин С.Сэрчмаа хуримаа хийснээс хойш шинэ уран бүтээл гаргаагүй бөгөөд уран бүтээлийн завсарлага аваад байсан юм. Сураг сонсох нь, дуучин С.Сэрчмаа шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа төдийгүй үнэнч фэнүүддээ гэнэтийн бэлэг бэлдээд байгаа гэнэ. Хамгийн сүүлд С.Сэрчмаа дуучин Б.Сарантуяагийн “Аргагүй Монгол” шинэ цомгийн тоглолтод оролцсон бол энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд болох МN25 дугаар телевизийн 15 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолтод дуулахаар болжээ.
М.Анир