Сурагчид хог хаягдлын хичээл заалгана

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Сурагчид хог хаягдлын хичээл заалгана

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн сурагчдад “Хог хаягдлын менежмент”  хичээлийг нэгдүгээр улирлын хугацаанд заахаар болсон. Энэ хичээлийн анхны хичээл өнөөдөр орсон бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн эхний улирлын эрүүл мэндийн хичээлийн сургалтад тусгагдсан байгаа аж. Анхны хичээлээр хог юунаас үүсдэг, хогийг яаж зөв ангилан хаях зэрэг ойлголтуудыг сурагчидтай ярилцах журмаар оржээ. Нийслэлийн захирагчийн ажлын албаны орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт хэлэхдээ  “Ерөнхий боловсролын сургуулиудад хог ангилан хаях хогийн савыг байршуулсан. Яагаад долдугаар ангийг сонгож авсан гэхээр энэ наны хүүхдүүд нийгэмд төлөвшиж эхэлдэг үе нь. Тиймээс анхнаас нь хүүхдүүдэд хог хаях, ялган ангилах, гэр, сургуулиа цэвэрхэн хоггүй байлгах зэрэг зөв хүмүүжлийг суулгаж өгөх зорилготой. Эхний улиралд зөвхөн нийслэлийн ЕБС-иудын долдугаар ангид хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж