Ээжээсээ асуух 10 асуулт

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Ээжээсээ асуух 10 асуулт

Долоон настай хүү нүдээ том болгон ээжээсээ ингэж асуужээ. Аав та хоёр яагаад тусдаа амьдардаг юм бэ? /Үнэндээ тэд гэрлэсэн боловч нэг дороо амьдрах боломжгүй байсан/ Аав яагаад дандаа ядарсан царайтай байдаг юм бэ?/ Түүнийг төрөхөд аав нь 38 тай байсан/
Хүүхэд яагаад гэдэг эцэс төгсгөлгүй асуултаар булж байдаг. Ингээд би асуултад хариулахад бэлэн боллоо.
Та яагаад намайг байнга шүлсдээд байдаг юм бэ? Нүүрийг  усаар угааснаас шүлсээр норговол сайн гэж бодож байна уу? Энэ ч сайн асуулт биш шүү. Хүүхэд сониуч зангаараа элдэв зүйл асуухад энэ нь үүгээр дуусахгүй илүү ээдрээтэй, хэцүү зүйл асуулт гарч ирэхийг та мэддэг. Учир нь насанд хүрсэн хүмүүс бид ээжээсээ олон зүйл асуугаад байдаггүй шүү дээ. Магадгүй бид айдаг байх. Хамгийн ойр дотныхоо хүнтэй ярилцахаас өөр сайн арга гэж байхгүй. Доорх асуултуудыг би найз нөхөд ойр дотныхоо хүмүүсийн дунд явуулсан хувийн судалгааныхаа явцад олж мэдсэн юм. Үүнийг эх үрсийн баяраар туршаад үзээрэй. Магадгүй та өөрийгөө илүү сайн ойлгож эхэлж мэднэ.
Хэрвээ та эх хүн болоогүй байсан бол?
Саяхан би  өөрийнхөө маш сайн ээж гэж бодож хүндэлж явдаг эмэгтэйтэй ярилцсан юм. Хүүхдүүд нь өсч байгаа ч хараахан бие дааж, тусад ороогүй л дээ. Түүнээс би дээрх асуултыг асуухад тэрээр “ Би тэднийг зөнд нь орхих байсан. Хэрэв өөр хүүхэд  гэрийн даалгавраа хийхээ мартсан байвал би оронд нь хийж өгөхгүй. Тэр бүү хэл  дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан ч түүнийг нэг өдөр хориход би дургүйцэхгүй байх байсан.  

Та яагаад аавтай суусан юм бэ?

Ингэж асуухад ээж маань “Аавыгаа хар л даа” гэж их л бахархсан байдалтай хэлдэг  байсан юм. Аавыг нэгэн хачин царайтай алдартай хийлчтэй адилхан гэдэг байсан юм. Үнэндээ аавд хийл тоглох авъяас байгаагүй. Гэхдээ би ингэж асуусандаа одоо ч баярлаж явдаг.

Би юугаараа тантай адилхан, бас адилгүй вэ?
Үнэн худал нь хамаагүй. Ээж чинь юу гэж боддог нь л чухал. Тэр таныг өөрийнх нь сайн, муу талын алийг нь  дуурайсан гэж боддог нь л сонин. Та бас тэгэж бодож байна уу? та хоёрын адилхан зан чанар, эсрэг тэсрэг байдал магадгүй  санал нэгдэх болон зөрчилддөгийн шалтгаан байж мэднэ. 

Та хүүхдүүийнхээ хэнд нь илүү хайртай вэ?
Тэр асуултыг булзааруулж магад. Гэхдээ түүнийг ятгаж байгаад хэлүүлээрэй. Түүний харц танд хэлээд өгнө. Хэрвээ та түүний хамгийн хайртай хүүхэд бол үүнийг асуух шаардлага ч байхгүй. Та биш байлаа ч гэсэн ямар ялгаатай юм бэ?

Надад хэлмээр байдаг ч хэлж чадаагүй зүйл байдаг уу?
Магадгүй ээж чинь хэлэх зүйл таны мэдээгүй сайхан мэдрэмж төрүүлэхээр зүйл байж болно шүү дээ.

Ээж байх хэцүү юу?
Бидэн шиг ээжүүд ажил дээрээсээ хүүхдүүдтэйгээ утсаар харилцдаг. Харин бидний ээжүүдэд хэрэв тийм боломж байсан бол ажил бухимдал нь бага байх байсан болов уу гэж нэг найз маань хэлсэн юм. Гэвч та ээжийнхээ үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд юу даван туулсныг ойлгосноор өнөөгийн нөхцлийг өөдрөгөөр хардаг болох биз.

Аав ээжээсээ асууж байгаагүйдээ харамсдаг зүйл байдаг уу?
Миний судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь мэдэхийг хүсдэг байсан ч хэзээ ч зүрхэлж асууж байгаагүйдээ харамсдаг гэж хариулж байсан юм.

Та одоо надаас юу хүсдэг вэ?
Миний ээж нмайг ингэж асуухад “Өдөр бүр утсаар ярьж бай. Хэрэв чамайг ярихгүй бол үхсэн гэж бодно” гэсэн юм. Олон хүмүүс сонирхолтой хариулт хэлж байсан бөгөөд нэг найзын маань ээж хүүгээ өөрт нь компьютер зааж өгөөсэй гэж хүсдэгээ хэлсэн бол өөр нэг ээж хүүгээ хамт ажилдаг хүмүүстэйгээ танилцуулж өгөөч гэж хүссэн юм. Тэр найз маань “ Ээж их ичимхий хүн л дээ “ гэсэн юм.

Та бидний хооронд өөрчлөх юм сан гэж боддог харилцаа байдаг уу?
Энэ асуулт нэг найзыг маань ээжтэйгээ хамт аялалд явахад хүргэсэн юм. Учир нь түүний аав ээж хоёр хүүхдүүдээ огт аялалд авч явдаггүй байсан болохоор түүнд нь их гомддог байж л дээ. бүр түүнийг насанд хүрсэн хойно ч тэр. Гэвч түүнд бодлоо өөрчлөх боломж олгох хэрэгтэй.

Та хүүхэд биш гэдгээ хэзээ ухаарсан бэ?
Хариултыг би таамаглаж байсан боловч түүний хариулт минийхтэй адил байгааг  сонсоод гайхсан юм. Тэр “ Би ээжийгээ нас барахад мэдсэн. Чамайг өөрөөсөө илүү хайрладаг хүн үгүй болоход  л үүнийг мэддэг” хэлсэн юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж