Улс төр судлаач Т.Ундаръяа зочноор оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Улс төр судлаач Т.Ундаръяа зочноор оролцоно

Залуу Эмэгтэйчүүдийн Клуб
"Өөрчлөлтийн
төлөөх Залуу Эмэгтэйчүүд" клубын энэ удаагийн Бямба гаригийн уулзалтанд
бидний урилгаар Хүний эрхийн активист, Жендэрийн шинжээч, Улс төр
судлаач Т.Ундаръяа хүрэлцэн ирж Жендэр, Эцгийн эрхт ёс болон түүний
эргэн тойрон дох сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүлнэ.

Т.Ундаръяа нь Central European University-ийн магистр, Rutgers
University-ийн докторант, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий
зохицуулагч болон бусад иргэний нийгмийн үйл ажиллагааны хүрээнд олон сонгуульт ажлыг хашиж байна.


Түүнчлэн Т.Ундаръяа нь Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх,
Ардчиллын үнэт зүйлсийн төлөө тууштай активист төдийгүй хүний эрхийн
төлөө тэмцдэг, санаа зовдог олон залуу хүний эрхийн активисуудын үзэл
санааны лидер юм.


Энэ утгаараа түүнээс суралцах, түүнтэй ярилцах энэ цаг үнэхээр сонирхолтой, ач холбогдолтой болно гэдгийг амлаж байна.

Бямба гаригт уулзацгаая! 15:00 цагаас шүү!

Young Women for Change Club

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж