Бангкокт дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Бангкокт дэлбэрэлт боллоо

Тайландын нийслэл Бангкок хотод өчигдөр орой дараалан хэд хэдэн удаа тэсрэлт болсноос одоогийн байдлаар гурван хүн амь үрэгдэж 70 гаруй хүн шархадсан байна. Тайландын Ерөнхий сайдын орлогч хэлэхдээ Засгийн газрыг эсэргүүцэн бослого хийж байгаа тэмцэгчдийн хуарангаас гар гранатыг шидсэн хэмээн мэдэгджээ. Энэ гранатууд нь гудамжинд бие биенээ сөрөн зогсоцгоож байсан цагдаагийнхан болон босогчдын дунд унасан байна. Ерөнхий сайдын орлогчийн баталж байгаагаар ямар ч байсан М-79 загварын нэг гранат шидсэнийг нотолж чадна гэсэн байна. Гурван ч гранат Бангкокийн бизнес төвийн орчимд дэлбэрсэн бол нэг гранат нь таван одтой Дасти Тани буудлын орчимд харин тав дахь  гранат нь банкны орчимд тэсэрчээ. Эдгээр тэсрэлтүүдээс болж ойр орчмын цонх болон шилэн хаалтууд бүгд хагарч гудамж дагуу хүний цус нэлэнхүйдээ цацагдсан байна. Хүмүүс айж сандралдан замбараагүй байдал үүссэн байна. Шархдагсдын дотор хоёр ч гадаадын иргэн байсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэхүү үүсээд байгаа үймээн самуунаас болоод Бангкокийн нийслэлд байдал улам хурцдах төлөвтэй байгаа ажээ.

M.Наст  
Эх сурвалж CNN агентлаг

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж