Гар утсыг 10-аас дээш насанд хэрэглэх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Гар утсыг 10-аас дээш насанд хэрэглэх ёстой

Бид гар утас хэмээх энэ жижигхэн техниктэй нөхөрлөөд бараг л 20-иод жил болох нь.

Өнөөдөр таван настай хүүхдээс эхлээд 80 настай буурай хүртэл гар утас ашиглаж байна. Хэдийгээр холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг ч гэлээ техник л юм хойно хүний эрүүл мэндэд ч үүнийг даган зарим нэгэн сөрөг үр дагавар гарч буй юм.

Эрдэмтэд ажлын цагаар гар утсаа салгалгүй байнга өвөртөлж явж болох ч гэртээ ирсэн бол аль болох унтраг байхыг зөвлөж буй ,юм. Түүний тусламжтайгаар нэг талаар тайван байж чаддаг ч, нөгөө талаас хамгийн их догдлол бас айдас түгээгч болж байна гэдгийг эрдэмтэд аль эрт баталжээ.

Хүмүүс гар утаснаас өөрийгөө ажил төрлөө, ар гэрээ салгаж ойлгож чадахгүй байдалд орчихсон учраас эмч нар ядаж амралтад явахдаа, амралтын зарим өдөрт гар утсаа унтраагаад үзээрэй хэмээн зөвлөх болсон байна.

Зөвхөн утаснаас ялгарах долгион л таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна уу гэвэл үгүй. Мессэж ч таны эрүүл мэндийн нэг дайсан.

Эрдэмтдийн зөвлөж байгаагаар утсаар ярьснаасаа ч цөөхөн мессэж бичиж байх ёстой гэнэ. Учир нь, мессэжээр хүний сэтгэлийн хөдлөлийг тэр бүр гаргаад байх боломжгүй учир улам хүлээлт бас сэтгэлзүйн дарамт учруулдаг байна. Оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар утаснаас ирэх бичил долгионыг хүний бие 30 секундын дараа л эсэргүүцэж эхэлдэг аж.

Тиймээс хүүхдэд хэрэглүүлэх гэж яарах хэрэггүй гэнэ. Хүүхэд бага насандаа гар утасны хэрэглэгч болох тусам бусдаас илүү эмзэг, цочимтгой болдог. 10-аас доош насанд гар утас хэрэглэх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тархины хөгжлийг удаашруулдаг хэмээн судалгааны багийн эрдэмтэн Григорьев бичсэн байна. Түүнээс гадна хүн толгойтойгоо гар утсаа хэдий чинээ ойр байлгах тутам бичил долгион хүлээн авах нь нэмэгддэг.

Нэг үгээр хэлбэл гар утас яг антенн шиг үйлчилдэг. Тиймээс гар утсыг толгойноосоо 35 см-ээс хол зайд байлгах ёстой.

Саяхан эрүүл мэндийн байгууллагаас гар утас нь хорт хавдар үүсгэх ч аюултай гэж анхааруулсан ч зарим эрдэмтэн энэ бол арай л хийсвэр дүгнэлт хэмээн эсэргүүцэж байсан билээ.

Гэсэн ч 10-аас дээш насандаа гар утас хэрэглэгч болох шаардлагатай гэдгийг анхааруулж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж