Нэг хэсэг дуучин Д.Болдтой нэр холбогдоод байсан хөтлөгч Мөнхзул буюу Зулааг уншигчид “Шоу биз” нэвтрүүлгээр нь илүүтэй танина. Нэвтрүүлгээ хөтлөхдөө хэт задгай хувцаслаж, дур булаам, секси имижийг бүрдүүлсээр ирсэн хөтлөгч бүсгүй саяхан болсон “Франц үнсэлт” киноны VIP нээлтэд цагаан өнгийн ажил хэрэгч загварын бие барьсан ар нуруу нь ил гарсан даашинзаар гоёж ирэв. Хэдий ажил хэрэгч загвартай ч ар нуруу нь ил гарсан Зулааг харсан хүмүүс “Хаана ч явсан имижээ алдахгүй юм аа” хэмээн шивэр авир хийцгээж байв.
Залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах дуртай Зулаагийн хувьд энэ үдэш дотны найз “Киви”-гийн Намуунаагийн хамт ирсэн юм. Сонирхуулахад тэрбээр өмнө нь “Луйврын хот” уран сайхны киноны гол дүрд тоглож байсан бөгөөд энэ удаад “Франц үнсэлт” киноны олны хэсэгт зураг авахуулжээ.