Хүн, амьтны үрийн шингэн адил бүтэцтэй

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Хүн, амьтны үрийн шингэн адил бүтэцтэй

Америкийн эрдэмтэд хөхтөн, шувуу, шавьж, далайн амьтдын үрийн шингэнийг судлахдаа хүнийхтэй харьцуулан шинжилжээ. Ингэхэд амьтан, хүний эр бэлгийн эсийн генийн бүтэц адил байсан төдийгүй boule хэмээх нэг гентэй байв.

Мөн эрдэмтэд туршилтын хулганын boule генийг устгахад, түүнээс эрүүл биетэй ч, бэлгийн эсгүй хулгана төрсөн гэнэ. Эрдэмтэд boule эсийг 600 сая жилийн турш үл өөрчлөгдөн оршсон хэмээн үзэж байгаа юм. Хөгжлийн явцад амьтан, хүний эсүүд өөрчлөгдөн, хувьссан ч зарим нэг нь үл хувирч, биеийн гол шинжийг тодорхойлж байдаг байна.


Б.ЭГШИГЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж