Ажил дээрээ ямар хувцастай байвал зохистой вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Ажил дээрээ ямар хувцастай байвал зохистой вэ?

Танай байгууллага дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг эсвэл чөлөөт байдлыг эрхэмлэдэг аль нь ч байсан ажлын байранд үйлчилдэг хувцасны соёлын бичигдээгүй хууль байдаг.

Танд байгууллагын дотоод дүрэм таалагддаггүй ч бай үүнийг мөрдөх нь зүйн хэрэг. Нийтлэг журмыг  зөрчих нь хамт ажиллагсад болон даргаасаа үнэлэлт авахгүй.

Богино ханцуйтай цамц хүрэмнээс татгалз. Энгийн хийцтэй,  өөрт таарсан даруухан  хослол сонго.  

Хэт задгай энгэртэй хувцас хэзээ ч бүү өмс. Таныг ажил хэрэгч гэхээсээ эрээ цээргүй харагдуулна. Ажлын газар бол ийм хувцас өмсөх газар биш гэдгийг сана.  

Хөхний даруулга ил гарсан хувцас өмсөх нь ажил хэргийн харилцаанд маш бүдүүлэгт тооцогдоно. Тиймээс даруулга чинь ил гараагүй, цамц бүрэн товчлогдсон эсэхийг байнга анзаарч байх нь зүйтэй.

Гэрэлтсэн цамц өмсөх нь зохисгүй.

Богино банзлаа үдэшлэгт өмсөхөөр хадгал. Хамгийн дэгжин богино банзал байсан ч ажил дээрээ өмсөхгүй байсан нь дээр.

Улавч сандаль, кетээ фитнест явахдаа өмссөн нь дээр. Ажлын газар энгийн шаахай тохирно. Гялалзтал нь өнгөлөхөө мартуузай.

Мөргүй, бариу даашинз оффист яавч  тохирохгүй.

Жинсэн өмд, хүрэм өмсөөд очвол та чухал гэрээгээ баллаж ч мэднэ.

Хэт дэгжин стил ажлын газар огт тохирохгүй. Өөрийгөө илэрхийлэх нь сайн хэрэг гэхдээ эрээн мяраан хувцас, этгээд малгай, хэтрүүлсэн нүүр будалт таныг алиалагч шиг харагдуулж мэднэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж