Тайван-Монголын бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Тайван-Монголын бизнес уулзалт болно


Н.Батсvмбэрэл

Тайвань-Монголын 10 дахь удаагийн бизнес уулзалт болно.

Тайвань-Монголын 10 дахь удаагийн бизнес уулзалтыг “ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НОГООН БИЗНЕС БОЛОМЖУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сэдвээр 2011 оны 10-р сарын 25-27-ны өдрүүдэд Тайпэй хотноо зохион байгуулна.

Бизнес уулзалтын үеэр зохион байгуулагдах Цэвэр эрчим
хүч, Ногоон байгаль орчин, Органик бүтээгдэхүүнүүд, Усны технологи
гэсэн хэсгүүдээс бүрдсэн TiGiS-“Taiwan International Green Industry
Show” үзэсгэлэн Ногоон хот, хот тохижилт-“Building Taiwan-Taiwan Smart
Green City Expo-Green Building” үзэсгэлэнгүүдийг үзэж сонирхохоос гадна
бизнес уулзалтын хөтөлбөрт Тайваний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн
нийгэмлэг зэрэг бусад албаны уулзалт, жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцах
аялалыг багтаасан болно. /үзэсгэлэнгүүдийн мэдээллийг
http://www.greentaiwan.tw/; http://www.buildingtaiwan.com/ цахим
хуудаснаас харна уу/.

Иймд Таныг энэхүү ач холбогдол бүхий үзэсгэлэнг үзэж
сонирхохоос гадна 10 дахь удаагийн Тайвань Монголын бизнес уулзалтанд
оролцохыг санал болгож байна.

Бүртгэл 2011 оны 9-р сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Хариуцах ажилтан:
С.Оюунзул
Ахлах мэргэжилтэн
Гадаад Харилцаа Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хэлтэс
Утас: 312501, 8900-0209
Факс: 324620
И-мэйл:
oyunzul.s@mongolchamber.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж