“Аватар” парк байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Аватар” парк байгуулна

“Уолт Дисней” компани Оскарын шагналт найруулагч Жэймс Камерон болон “Фокс фильм”-тэй хамтран “Аватар”-ын ертөнцийг бодит амьдрал дээр бүтээн цогцлоох гэж байна. Орланда мужид “Аватар” паркийг байгуулах тэдний ажил 2013 оноос эхэлнэ.

“Энэ паркт ирсэн хэн боловч “Аватар”-ын ертөнцийг нүдээрээ харж, чихээрээ сонсч, гараараа барьж мэдрээсэй гэж хүсч байна” хэмээн Камерон өгүүлэв. Дэлхий даяар гурван тэрбум ам.долларын ашиг олсон энэхүү киноны паркийг улс орнуудад байгуулах эрхийг “Уолт Дисней” эзэмшиж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж