“Бяцхан хатагтайн театр” хөдөөг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Бяцхан хатагтайн театр” хөдөөг зорилоо

Монгол
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид орон нутгийн багачуудыг
баярлуулж байна. Намар цагийн уран бүтээлийн нээлтээ хөдөө орон нутгийн
хүүхэд багачууддаа хүргэхээр 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ есдүгээр
сарын 5-нд замд гарчээ. “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” нэртэй эл
тоглолт Архангай, Өвөрхангай, Төв, Орхон, Хөвсгөл зэрэг аймгийн 30 гаруй
сумдаар аялан тоглох юм. Бяцхан үзэгчдийн нас насны онцлогт нь таарсан
жүжгүүдийг урын сангаараа сорчлон тээж яваа тэд олон жил тасраад байсан
Хүүхэлдэйн театрын явуулын тоглолтыг сэргээж ийнхүү сумдаар зочилж
байгаа аж. 

Аяллын багийнхан ирэх аравдугаар сарын 1-нд нийслэлд буцаж
ирэх бөгөөд шинэ хүүхэлдэйн жүжгийн сургуулалтад орохоор төлөвлөөд
байгаа аж. Харин нийслэлийн бяцхан үзэгчдэдээ аравдугаар сарын дундуур
“Том хамарт одой” жүжгээр театрын хөшгөө нээх нь ээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж