Б.Саранчимэг эмэгтэйчүүдийг даргална

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг эмэгтэйчүүдийг даргална

МАН-ын эмэгтэйчүүдийн нийслэлийн байгууллага өнөөдөр хуралдаж, шинэ даргатай болжээ. Нийслэлийн Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэгийг сонгосон байна. Тэрбээр “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн дүү бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал аж.

Өнгөрсөн зун МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгосон бол өнөөдөр МАН-ын нийслэлийн эмэгтэйчүүд шинэ даргатай боллоо. Ирэх аравдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд буй МАН-ын бага хурлаар тус нам орон тооны эмэгтэй нарийн бичгийн даргатай болно. Үүний өмнө МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага ийнхүү бүх шатандаа шинэчлэгдэж эхэллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж