Ес давахыг бэлгэдэж есөн мөнгөн аяга бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Ес давахыг бэлгэдэж есөн мөнгөн аяга бэлэглэв

Анхны эзэнт гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн их ой давхацсан эрхт төрийнхээ наадмаар амжилттай сайн барилдаж, Монгол улсын гарьд цол хүртсэн Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэний  цолны мялаалгын цайллага өчигдөр “Баянгол” ресторанд боллоо.

Гарьдын цайллаганд аав ээж, ахан дүүс, хамаатан садан, найз нөхөд болон МҮБХ-ны удирдлагууд, жаяг дэгийн багийнхны төлөөлөл, нутаг усныхан нь, харьяа компани, дэвжээний удирдлага, нутгийн бөхчүүд гээд маш олон хүн ирсэн юм. Цайллагыг Алтай нутгийн дуучин Энхбат хөтөлж, нутгийн дуучид ая дууны мэндчилгээ өргөсний дараагаар зочид гарьдад хүндэтгэл үзүүллээ. Ж.Бат-Эрдэнэ гарьдын аав Жанцан, ээж Д.Цэндсүрэн нар гарьд хүүгээ найм давсан амжилтаа бататган, ес давахыг ерөөж есөн мөнгөн аягаар мялаав.  Үүний дараагаар МҮБХ-ны удирдлагууд гарьд цолтны бэлгээ гардуулсан бол “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ цагаан өнгийн "Ланд крузер-200" машин бэлэглэв. Харин Ж.Бат-Эрдэнэ гарьд “Алтай констракшн”-ы захиралд улсын начин цол хүртэхдээ өмсч байсан зодог шуудгаа дурсгал болгосон юм.

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж