Элчин сайд Такүо Кидокорог Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Япон Улсын иргэн, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такүо Кидокорог Алтан гадас одонгоор шагнасан юм. Уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Элчин сайд Такүо Кидокород өнөөдөр гардуулж баяр хүргэв.
Эх сурвалж: www.president.mn